Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг жилийн өмнө Ардчилсан намаас хөөсөн тухай С.Эрдэнэ мэдээлж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг өөрийн цахим орчиндоо АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Тэрбээр "С.Эрдэнэ намайг Ардчилсан намаас хассан гэсэн, зөвлөх нь намайг Ардчилсан намаас явсан гэх юм. Би яваагүй. Тэгснээ АН-аас нэр дэвших нээлттэй гэх юм!!! Хассан хөөсөн бичгээ өгөөрэй" хэмээн шаардсан байна. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.