"Boom town" хамтлагийн дуучин, "Маск" продакшны залуу жүжигчин Э.Алдарыг залуус андахгүй сайн танина. Түүнийг бүсгүйчүүдийг сэргэлэн гэгч нь эргүүлдэг хэмээн яриа хааяа хааяа хэвлэлээр гардаг. Тэгвэл үзэгч олондоо бөндгөр, хөөрхөн нүдтэй гэгддэг Э.Алдар сүүлийн үед хайртай бүсгүйтэйгээ авахуулсан зургаараа цахим хуудаснаа чимэх болжээ. Ийн тэрбээр хайртайгаа учирсан бололтой.