Монголын ард түмнээс ял нэхэх хэрэггүй, гэмтнүүд нь байна
2020/04/25
-Горбачев, ОХУКН, ФСБ-г Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө үү!
Цэдэнбал бидэнд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвгүүд охидын бэлтгэж үлдээсэн, БНМАУ-ын эдийн засаг цэцэглэж аж үйлдвэржээд дуусч байсан, жишээ нь Дархан, Эрдэнэт, Багануур, Шарын гол гэхчлэн гансран ярилцаж ял нэхэх нь нэг талаасаа байх л үзэгдэл, ардчилал эрх чөлөөний илэрхийлэл, нөгөө талаасаа XXI зууны өнөөгийн Монгол ямар ч найдваргүй болчихсон гэж үздэгийнх нь үглэл дуулал юм. Болж өгдөгсөн бол Алтан-Өлгийгөөс Бал даргыгаа амилуулж босгож аваад удирдуулъя гэх сэтгэхүй л яваад байна.
Цэдэнбалыг цөлсөн ба нас барсан түүхийг нь дахин дахин сэргээн ярих нь хэн нэгнээс хариуцлага, ял, өс нэхэж байгаа хэрэг юм. Эх орон, элгэн садан, ард түмнээ жинхэнэ үнэн сэтгэлээсээ санан гансарсаар харийн нутагт доголон нулимстай хорвоог харамсалтайгаар орхисон Бал дарга шиг удирдагч ямар ч төрд дахин төрөхгүй, бид их том алдаа хийсэн, хамгийн муухай нь хүний нутагт цөлсөн, Бал даргад эдлүүлсэн лайгаа алтан харaaцай гэж нэрлэгчид эдлэх ээлж ирж байх шиг байна, тэднийг бурхан шийтгэнэ гэхчлэн сошиалд бичсэн нь тоймгүй. Ахмад хижээл насныхан, бас Увсын нутгийн зөвлөлийн идэвхтэнүүд бичээд байх шиг.
Бид буруутай, монголчууд бултаараа буруутай, явж явж Монголын ард түмэн буруутай, тийм учраас ард түмнээрээ мэхийн ёслоё, эмгэнэе гэсэн уриа ч явж байна.
Түүх мэдэхгүй, түүх сонирхохгүй залуу, дунд, балчир үеийнхэнд ийм нэг хар зураг буулгахыг зорьжээ. Зүв зүгээр, ажлаа хийгээд, ард түмнийхээ төлөө сэтгэлээ чилээгээд явж байсан эрүүл саруул их удирдагч маршалыг нь ардчиллынхан хуйвалдан буулгаж хаяад, хэлмэгдүүлээд, цол шагналыг нь хураагаад, үүрд гомдоогоод, харийн нутагт (бараг шоронд) үхүүлсэн. Тэгсний төлөөсөнд өнөөгийн Монгол годройтож унах гээд байж байгаа нь энэ. Хохь нээ хохь нь. Буян заяагаа гөвчихжээ. Ердөө л энэ.
Ямар их харамсал харуусал гансрал гуниг вэ? Жил бүрийн намар төрсөн өдрөөр нь, одоо байтлаа орос эхнэрийнх нь төрсөн өдрөөр улс даяараа гашуудах буюу эсвэл дурсгалын цуглаан зохион байгуулахыг тулгаж байна. МАН ба МАХН гэсэн хоёр нам, эх оронч, үндэсний нэртэй ТББ-ууд популизмыг уралдуулан хийнэ. Агуулга нь их энгийн. Монголчууд өөдөлдөггүй, мөнгөгүй, ядуу, бүтээдэггүй, арчаагүй, өвчний үүр болж яваа нь хэн нэгнээс л болсон. Ардчилал, зах зээлээс стресстсэн тэр уур хилэнгээ уран үгээр нийгэмдээ илтгэдэг популистууд тэр “Хэн нэгэн”-ээс төмөр нударгаар өшөөгөө авахыг уриална. Уриалга нь Цэдэнбалыг санаж гансрах сэтгэхүйгээр үргэлжилнэ.
Цэдэнбал ба Филатоваг мэдэгчид ч тоогоо алдлаа. “Цэдэнбалын академи” гэж ганц ТББ-д төвлөрүүлээд боллоо гэж үзсэн чинь тэр академийн ахмадууд хорвоог орхиод дуусч байна, яг Бал даргын ар гэр, дүү, зээ, зээнцэрүүд “Цэдэнбалын академи”-ийг мэхлээчид гэж үзээд зайгаа барьчихсан, МАН дээр нь хяналтаа алдчихсан, завтай гиюүрсэн хүн олонтой учраас дурын завтай нөхөр Бал даргаар оролдож мөнгө олох, нэр сүрээ бэхжүүлэх гарц нь нээлттэй, тэгээд ардчилсан Монголд хэвлэн нийтлэх, хэвлэлийн хурал зарлах, өөрийгөө өргөмжлөх, цол шагнал, одон тэмдэг үйлдвэрлэн гаргаж тараах эрх чөлөө нь дэндчихсэн учраас “Цэдэнбалын академи” мөд хөшигний цаагуур орчих гээд хүндхэн байна. “Цэдэнбалын академи”-д би гавьяа үүрүүлэх гээд байгаа юм биш. Наад юмаа хямгадаж ав, хяналтаа бүү алд, дурын нөхрийн амны зоргоор ярьдаг сэдэв биш шүү гэж хэлэх гээд байна.
“Ажаа мама” гэх Филатовагийн гавьяаг магтагчдад хэлэх өчиг байна. Хэрэв Тэргүүн хатагтайгаар сургууль, соёл, урлаг, хүүхэд багачуудын бүх ажлыг эрхлүүлж хийлгэж байсан юм бол цаана нь Ардын гэгээрлийн яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Монголын Пионерийн байгууллага, Барилгын яам, Соёлын яам юу хийж байсан юм бэ? Филатовагийн дохио зангаа, үүрэг, даалгаврыг хүлээгээд юу ч бүтээхгүй сууж байсан болж таарах уу? Өмнөөс нь хамаг ажлыг нь хийчдэг байсан тухай улиг болтол ярьж байгаагаас тийм л дүгнэлт гарч байна.
Харин тэр Бал даргыг гомдоож үхүүлсэн гэдэг дээр Монголын ард түмэн, тэр дундаа 1990 онд ардчилсан хувьсгал хийлцсэн ардчиллынхан огтоос ял хариуцлага үүрэхгүй, тэдэнд ял тохох гэх нь туйлын утгагүй, бас туйлширсан хэрэг гэдгийг хэлэх гэсэн юм. Увсын ард түмнийг харанхуй байлгаж байгаад “Бал” гэсэн сэдвээр реклам попрол хийж, өмгөөлөгчийн дүрд тоглон ялалт байгуулан улс төрд гарч ирэх чинь бас дуусч байгаа шүү, явуургүй шүү гэдгийг Увсын гаралтай улс төрчдөд хэлэх нь зүй. XXI зуунтайгаа Та нар явцгаа хэмээн уриалан дуудъя.
Гомдоож үхүүлсэн гэдэг дээр үнэнийг өчих, ялтан нь яг хэн бэ, тэднийг яах вэ гэдэгт бодит, боломжийн хариултыг би өгье. 1984 он шүү дээ. Цагаан морин жилээс лав 6 жилийн өмнө. Монголд юун ардчилал, эрх чөлөө, хүний эрх, сураг нь ч байхгүй, хатуу төвлөрсөн коммунист тогтолцоо ноёрхож байсан цаг. Тийм учраас Цэдэнбал ба гэргийг нь гомдоосон бол 1984 оны социалист нийгэм ба түүний манлай тэр үеийн МАХН-аас хариуцлага нэхэх хэрэгтэй. Цаг үе нь 1980-аад оны эхэн. Цаг үе нь буруутдаг бол БНМАУ-ын социалист нийгэм буруутай.
Гэхдээ бас ньюанс бий. Тэр үед МАХН бол Зөвлөлтийн коммунист намын Монгол дахь салаа салбар маягтай, бүх заавар чиглэл, үлгэр дууриалыг Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намаас (ЗХУКН) авдаг, үгнээс нь гардаггүй, ЗХУКН-ын дээд удирдлага, Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ) тэр үеийн БНМАУ-ын нам-төр-засгийг хянаж залж чиглүүлж, дуртайгаа дэвшүүлж, дургүйгээ зайлуулж байсан цаг. Иймээс буруутныг МАХН-аас биш, Москвагаас хайх хэрэгтэй.
Цэдэнбалыг авч хаях зайлуулах шалтгаан ба шалтаг гэж хоёр тусдаа ухагдахуун байж таарна. Шалтгаан нь нэн том, үндэс суурь, хожим зөвтгөх бодит факт баримт. Тэр нь Бал дарга бор дарсанд (архинд) хэт орсон, эрүүл мэнд доройтсон, мартаж санадаг, хадуурдаг болсон гэх эрүүл мэндийн шалтгаан. Тэр нь 1984 оноос аль өмнө бүр 1960-аад онд Москвад мэдэгдэж, 1970-аад онд даамжирч зөвлөлтийнхний анхаарлын төвд орсон асуудал юм. Бал даргыг архины донтой болгосон нь долгинуур монголчууд биш, зөвлөлтийн Элчин, цэргийн дарга нар гээд бүр 1940-өөд оноос яригдана. Оросууд өөрсдөө тэр хүнийг архичин болгожээ гэсэн үг.
1970-аад оны сүүлчээс Цэдэнбалын өвчин даамжрахын хэрээр гэргийнх нь эрх үүрэг хэт нэмэгдэж, Монголын төрийн ажилд оролцдог, захирдаг тушаадаг болжээ. Тэр нь ЗХУКН-ын дээд удирдлага, Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хороонд тэр бүр таалагдсангүй. Ялангуяа нөхөртөө хэт ширүүлэн, нөхрийнхөө ба гэр бүлийнхээ бүх зовлон жаргал, хэрүүл тэмцлийг зөвлөлтийнхөнд мэдүүлсэн нь гол шалтаг болжээ.
Өөрөөр хэлбэл эр нөхрөө (Цэдэнбал) зөвлөлтийнхний өмнө хэт шившиглэснээрээ хоёулаа Кремлийн өмнө нэр хүндээ алджээ. Аргаа барсан ЗХУКН-ын дээд удирдлага Төв Хорооны Улс төрийн Товчооныхоо дэргэд Цэдэлбалын асуудлаар тусгай комисс байгуулжээ. Комиссыг СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ГЯЯ-ны сайд А.А.Громыко тэргүүлжээ. Комиссын дүгнэлт 1983 оны сүүлчээр гарчээ. Цэдэнбалыг яаралтай огцруулах, гэргийг нь Монголын улс төрөөс холдуулах. Арга зам нь: бүх албан тушаалаас нь огцруулах ажлыг тэр үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор хийлгэх. Москвад гэр бүлээр нь нэг хэсэгтээ байлгахаас өөр замгүй гэж үзжээ.
Ердөө болж өнгөрсөн процесс нь энэ. Буруутныг би нэрлэж байна. Гол буруутан буюу эр нөхрийнхөө нэр хүндийг Кремлийн өмнө шалд нь буулгаж шалтаг гаргаж өгсөн А.И.Филатова (1); шийдвэр гаргасан ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны комисс (2); гардан гүйцэтгэсэн СССР-ийн Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ (3). Гол буруутнууд тодроод ирлээ.
Харийн нутагт цөллөгт зовж шаналж үхсэн гэдэг дээр бас тайлбар байна. Тэр үеийн БНМАУ-ын хамгийн дотно, ах дүү зөвлөлүүдийн эх орон, коммунизмын эх орны нийслэлд, олон өрөө бүхий орон сууц, тусгай хангамжинд, чухамдаа өөрөө хүсэн тэмүүлдэг, хоёрдугаар эх орон, хоёр дахь гэр орондоо, хайрт орос ах нарынхаа халуун өвөрт үлдэх амьдралаа өнгөрүүлжээ. Ямар юмных нь цөллөг байх билээ. Хүссэнээрээ орж гарч, идэж ууж, зугаалж, номын хоббигоо хөөж, бас тогооч, жолооч, хамгаалагчтай хангалуун явсныг гэрчүүд ярьж байна.
Өнөө цагийн гэмгүй монголчуудаас элдэв ял нэхэж, чихэнд нь хонх уяж суухаар одоо амьд байгаа дээр нь М.С.Горбачевыг тэр шударга шүүхдээ дуудна уу. Учир нь М.С.Горбачев ЗХУКН-ын Төв Хороог хэрэг дээрээ толгойлж, Генсек К.У.Черненког эмнэлгийн сэхээний өвчтөн байхад нь Цэдэнбалыг халах ажлыг араар нь гүйцэтгэсэн. Ял нэхэх хуулийн субъект бол ЗХУКН, одоо түүний залгамжлагч гэх ОХУКН бэлээхэн байж байна. Бас гардан гүйцэтгэсэн хуулийн субъект КГБ, түүний шууд залгамжлагч ФСБ гэж байгууллага байж байна. “Цэдэнбалын академи”, Увсын нутгийн зөвлөл гомдол гаргаж М.С.Горбачев, ОХУКН, ФСБ-г Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө үү. Гомдлыг МАН, МАХН-ын удирдлагаас дэмжсэн албан бичиг (хоёр намаас хийж өгнө гэвэл!) дагалдуулан Нидерландын Хаага хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд явуулахад оройтоогүй байна шүү дээ! Хөдлөгтүн!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
УВС ХҮН · 2020/04/27
Ардчиллынхан Ю.Цэдэнбал даргыг яаж доромжилж үзэн ядаж занан зүхэж бахирч орилж мэдрэлтэн байхыг мэдэх хүмүүс маш олноороо байхад ингэж гүтгэж болохгүй ээ. Яахав Орос руу Оросын Коммунистууд тэр КГБ нь оролцоод аваад явцан байж болох ч тэд Ардчиллынхан шиг Монголын маршалын Маршал цол баатарын тэмдгүүдийг хурааж хувийн өмчид нь бүдүүлгээр халдан хураагаад хураасан хөрөнгийг нь гэр рүүгээ аваад явчаагүй л юм шүү? Д. Баярхүү өөрийгөө олон улсын харилцааны судлаач гэх мөртөө Өмхий Баабараас нээг их ялгаагүй ард түмний олонхийг хар масс арчаагүй ажилгүй манкуртууд гэж доромжлон бичих болждээ. Олон ард Яагаад ийм болчов гэхээр АМЕРИКИЗМААР БҮХ ЮМАА ЗААЛГААД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЧЭЭД АМЕРИКТ ЗУГТАН ОЧИЖ АМЬ ХОРГОДДОГ КУЛГАЙЧ АРЧИЛЛЫН АЛУУЛМАРУУДААС Л БОЛСОН ШҮҮ? АРЧИЛЛЫХАН КУЛГАЙ КИЙХЭЭ БОЛИОД АРД ТҮМНИЙ ОЛОНХИД БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОО
Зочин · 2020/04/27
Дожоодорж #2 гараад ирээ юу Буянтай буурлуудыг мөлжиж хоолоо олж идэх өрөвдөлтэй өтнүүд
Зочин · 2020/04/26
Ардчиллын муу хулгайч нарыг алвал ганц таарна
Зочин · 2020/04/26
Яалаа гэж ард түмнээс ял нэхнэ гэж. Урьд болоод өнөө ч хулгай булхай хийсээр буй ардчилалын хулгайч тэр хулгайч ардчиллын дууч чамаас л ял нэхнэ дээ?Бал дарыг одоо болтол харааж зүхсээр байхымуу ардчилал гарч ирээд чухам алиаг нь алдуултал харааж зүхэж үзэн ядсан даа. Юм ээлжтэй хорвоо бөөрөнхий болохоор одоо ардчиллын хулгайч булхайч нарыг алж хаях цаг айсуй айсуй
Зочин · 2020/04/26
Ардчиллын хулгайчид гарч ирмэгцээ л Оросод байсан даргын бүх хангамжийг хуу хураагаад бүх л цол тэмдэгийг нь хураагаад энд байранд нь байсан бүх хөрөнгө үнэтэй цэнэтэй юм юу байна бүгдийг нөгөө арвин их номтой номын сангий нь бүгдийг нь ардчиллын хулгайч нар гэр рүүгээ зөөж аваачсаныг тэр үед 10-аад настнаас 30 40 настнууд бүгд л мэдэж байгаа шүү. Энэ талаар ганц үг ган хийсэнгүй чинь л хэт туйлшарсаныг чинь харуулаад л байна даа хө
Зочин · 2020/04/26
1930-аад онд Монгол улсын хүн ам 700-аад мянга , хүн амын дийлэнхи нь муу өвчнөөр буюу яр тэмбүүгээр өвчилчөхсөн , бичиг үсэг мэддэг хүн хуруу дарам цөөхөн , дэлхийн хамгийн хоцрогдсон үндэстэн байсан Энэ цаг үед Монголын төрийг толгойлцож байсан Ю.Цэдэнбалыг харааж зүхэх нь хаашаа байдаг юм бол ? Аливаа асуудлыг санаачлагч гүйцэтгэгч лидер гэж байдаг Анастасия Ивановна Филатова гэдэг Орос эмэгтэй Монгол улсад дутагдаад байсан хүүхдийн цэцэрлэг яслийг барьж байгуулах ер нь хүүхэд залуусын нийгмийн асуудлыг шийдэх санал санаачлагыг гаргасан болов уу Улаанбаатарын төв 40 ,50 мянгатаар амьдардаг дарга нарын хүүхдүүд Та нар энэ хүний буяныг хамгийн их хүртсэн дээ Мудак минь !
Zochin · 2020/04/26
Uneinig bichjee bolson yavdal n eruusuu l ene ter ueiin buh humuus medne suuliin ued l harin yanz yanzin suutnuud garch irj hudlaa poprood bgaa bolohoos unen n ene
Зочин · 2020/04/26
хуцдаг халтар банди вэ,ардчилсан лалруудад ийм юм бичиж өгч баасаа бэлддэг жорлон юм байна шт энэ ГОМДОЛБАНДИ
зочин · 2020/04/26
овоо гайгүй судлаач гэж үнэлээд бичсэн юмыг нь ихэд шимтэн уншдаг, санал нийлдэг байсан юм сан. Сүүлийн үед болохоо байх нь энэ хүн. Ардчиллынхантай их сүжирч захиалгаар бичвэл эцэстээ нохойн замаар орно доо. Ухаантай л байгаарай дүү минь
Зочин · 2020/04/26
Тэгээд танай Ардчиллын алтан хараацайнууд ямарч гэмгүй юмаа даа? Яахав социализмын үед Ю.Цэдэнбал чиний хэлснээр тогооч жолооч хамгаалагчтай хангалуун амьдарч байж гэтэл одоогийн тэргүүн дээд хулгайч нар болох ардчилагчид чинь сүрийг үзүүлэн бархилдаад бүх хангамж цол тэмдэг Монголд байгаа эд хогшлыг нь бүгдийг хурааж оршуулганд нь ирсэн орос чавганцыг нь хүртэл байцааж сүрдүүлээд л сүйдыг нь ч холисоондоо хольсон. Ийм зүйл огт болоогүй гээд л ПОПРОВдоо Баярхүү минь. Гамин Баронтой нийлж нутгийн ард олноо алж талж тонож дээрэмдэж явсан нүгэлт амьтан гэж яригдах нэр муутнууд байсын тэдэнтэй адил чи ч ардчиллын хулгайч луйварчидтай сүрэглэн их ч нүгэл үйлдэж дээ?
Зочин · 2020/04/25
Манай нутгийн Лувсангомбо гуай байх шиг байхын
Зочин · 2020/04/25
Монгол улсын аюулгүй байдлын талаар дүгнэлт хэлдэг том дипломат ЗХУ-д Дипломатийн академи ч гэл үү нэг том сургууль төгссөн над шиг хүн ховор л гээд ихэд омогшин байх шиг байдын гэтэл одоо Социализмын үед байсан үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр алга болгоод эргээд ийм үйлдвэрүүдийг байгуулах нь бүү хэл үнэр нь ч сэвэлзэхгүй ардчиллынхны хулгай булхайгаар улсын аюулгүй байдал алдагдчихаад байгааг ҮЗЭГДЭЛ гэж хэлэх гээд байнаа даа. Ингэж болохгүй тэгээд ч буруу гарын ардчилагчид хариуцлага хүлээх л ёстой гэж бодож байна даа эрхэм судлаачаа
Зочин · 2020/04/25
Д.Баярхүү бол мэрэмтгий бас их аймхай новш л доо. Цагийн салхи одоо бүүр аль ээ эртнээс хулгайч луйварчин ардчилагчдыг цусанд нь хахаах цаг ирэхийг загнөн сэвэлздэг болцон болохоор айсандаа энд тэндээс элдэв юм түүж эвлүүлээд гуцаад байх болжээ. Цаг нь ирэхээр чи чиний гэр бүл яаж хахахыг чи үзнээ муу өмхий хулгайч ардчилагч аа