Салхитын мөнгөний ордтой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хахууль авсан хэргээр нэр бүхий долоон шүүгчийг АТГ-аас шалгасан. Улмаар уг хэрэгт шүүгч нараас гадна хахууль өгсөн болон зуучилсан нийт 5 хүнд  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

 Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад эхэллээ.

Бид шүүх хурлын явцын талаар мэдээлсээр байх болно.