Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хахууль авсан байж болзошгүй нэр бүхий зургаан шүүгчийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал дөнгөж сая хойшилсон байна. Тодруулбал, хахууль өгсөн байж болзошгүй Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэж эхэлсэн ба 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлүүлэх эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товлолоо.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.