Өнөөдөр буюу 2020 оны 4-рдүгээр сарын 30-ны 12 цагийн орчим Богд ууланд дахин гал гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ГТУА-х 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжний бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна.

Онцгой байдлын албаныхан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч, хуурайшилт их байгаа учир гал түймрийн дуудлага ихээр нэмэгдэж байгааг ард иргэд анхааралдаа авч, болзошгүй аюулаас сэргийлэх хэрэгт ойрын хугацаанд гарч буй хэд хэдэн үйл явдлаас харж болно.

Нэмж хэлэхэд өнөөдрийн яг энэ газар  2020 оны 4-рдүгээр сарын 26-нд гал гарч, цааш газар аван Арцатын амыг хамарсан томоохон түймэр болсон билээ.

Түүнчлэн өнгөрсөн баасан гарагийн 14:30 цагт Богд Уулын Зайсан толгойн баруун талын Соёмботой ууланд гал гарсан билээ.