Mосква хорооллын урд талын авто замыг маргаашаас эхлэн гурван хоног хаахаар болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замыг 2020 оны 05-р сарын 01-ны 23:00 цагаас 05-р сарын 03-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийх юм. Тиймээс жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр “ХАСУ Мегаватт” ХХК ажиллана.