Энэ сарын 1-нд буюу өчигдөр Монгол Улсад коронавирусийн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарчээ. Тодруулбал, Иргэн Д нь Бельги улсаас 2020.03.08 нд Монгол Улсад ирсэн байна.

Д. нь 2020.03.29 нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос 2020.04.12 нд автобусаар УБ хотруу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна. Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг(+) гарч, Одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна.Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална. Иймд 2020.05.01-ний 23:00 цагаас аймгийн онцгой комисс хуралдлаа. Онцгой комиссын хурлын шийдвэрээр: 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаалаа. Ард иргэдээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт kоронавируст халдвар COVID-19 болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.Холбогдох мэдээллийг цаг тухай бүр хүргэнэ.

Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб