Сүлжмэл буюу Таван шараас Хар хорин зах руу явах замын урд урсгалыг өчигдөр оройны 23:00 цагаас эхлэн түр хааж, маргааш буюу тавдугаар сарын 3-ны 06:00 цагт нээнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Учир нь тус хэсэгт шугам хоолой солих ажил хийгдэж байгаа тул ийнхүү замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт Яармагийн замыг сонгож явахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.