Сайн байцгаана уу? Та бүхэнд оройн мэнд хүргий. Яг одоо миний сэтгэл санаа тавгүй байгаа болохоор би үүнийг бичиж сууна. Би 30 настай эмэгтэй.

Гол асуудал юу гэвэл би эмэгтэй хүн сонирхдог. Би найзаа олсон л доо. Тэр минь надад хайртай, би ч түүндээ маш их хайртай. Бид 2 хамт амьдрахаар шийдээд одоо нэг гэрт хамтдаа амьдарч байна. Миний хувьд би хайртай хүнтэйгээ хамт байх үнэхээр сайхан байдаг. Өөрийгөө жаргалтай нэгнэээр тооцож сайхан байна. Гэхдээ бид 2 хамт амьдрахаасаа өмнө хааяа л уулздаг байсан болохоор бие биендээ сайн уусаагүй байсан бололтой. Гэтэл нэг гэрт ороод ирсэн чинь нөгөө миний хайртай хайраас минь урьд нь огт гардагүй ааш авир гараад, бид 2 бүр маргалдаад байдаг болчлоо. Юм л бол уурлаж дуугаа хурааж чимээгүй байх юм. Хажууд хүн тэгээд байхаар ямар хэцүү гээч.

Тэгээл би л буруу юм хийсэн бололтой гэж өөртөө бурууг тохоол уучлал гуйна аргадна. Байнга ийм байвал яанаа гэхээс айх юм. Би бодохдоо надад хайргүй байсан юм болов уу эсвэл зүгээр шохоорхол ч юмуу гэж элдэвийг бодох юмдаа. Би түүндээ маш их хайртай. Тэр минь ч надад маш их хайртай гэж үргэлж хэлдэг. Бид 2 яавал хэрүүл маргаангүй сайхан амьдарч чадах бол. Эсвэл салах ёстой юу?