Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангасан. Улмаар хэргийг 2020.05.11-ны  өдрийн 09:00 цаг хүртэл хойшилсон байна.

Шүүх хуралд Да.Ганболд, С.Бямбасайхан, С.Баярцогт нар оролцсон юм.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 263.2, 18.6.2.3, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.