ОХУ-ын Чита хотод тавдугаар сарын 13-нд хүчтэй салхи шуурсны улмаас 23 барилгын дээвэр хууларч унаснаас гадна тус хотод таван сая гаруй рублийн хохирол учирчээ. 

Салхинд эвдэрч сүйдсэн барилгын дээврийг сэргээн засах ажлууд эхэлсэн гэж хотын удирдалгууд мэдэгдсэн байна. Салхинд хийсч нурсан дээврүүдийн ихэнхийг 2019 онд сэргээн засварласан байжээ. 

Орон нутгийн цаг, уурын хүрээлэнгийн мэдээлснээр Чита хотыг дайрч өнгөрсөн хүчтэй салхины хурд секундэд 27 метр хүрсэн байна. Байгалийн гамшигийн улмаас хотын ойролцоох тосгоны цахилгаан хангамж тасарсан байгаа аж. Түүнчлэн хүчтэй салхины үеэр дээврээс унасан төмөрт даруулан нэг эрэгтэй гэмтсэн гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор хохирлын нийт тооцоо тодорхой гараагүй аж.