Намууд хуулийн хугацаандаа багтаж УИХ-д нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байгаа билээ. МАН-ын хувьд нэр дэвшихээр төлөвлөөд байсан хүмүүсийн зарим нь арын албанд зүтгэхээр болж байна. 

Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуульд  нэр дэвшихээр  2019 оны 11 сард "Монголын Төмөр Зам"  ТӨХКомпанийн захирлын ажлаа өгсөн  Болдын Цэнгэл өөрийн саналаар нэр дэвших татгалзаж сонгуульд төвийн бүсээ хариуцан ажиллах болжээ.

"Зүүний Хүчний Холбоо"- г нь удирдаж байгаа гэх Б.Цэнгэлийн хувьд  сүүлийн 12   жил Дарханд ажилласан нэгэн бөгөөд  МАН-ын  дарга У. Хүрэлсүхийн итгэлт  хүн ажээ. 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын дарга орон нутагт өөрөө дэвших тул төв нам дээрээ өөрийн хамгийн итгэлт хүн Б. Цэнгэлээ үлдээхээр шийдсэн гэх яриа байна.