Тавдугаар сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Баруун салааны Бумбатын рашааны орчимд Баянгол дүүргийн харьяат, 54 настай эрэгтэй Х бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан.

Сэжигтэн этгээд нь талийгаачийг хөнөөснийхөө дараа цогцсыг айлын хашаанд үлдээж, тээврийн хэрэгсэл болох “Toyota priuse” маркийн авто машиныг хэргийг газраас холгүй үлдээгээд зугтсан байжээ.

Улмаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар хамтран сэжигтний гэмт үйлдлийг тогтоож, Архангай аймгийн Ихтамир сумаас дайчлан баривчилжээ. Сэжигтэн этгээд болох Т.М-ийн биеэс гэмт хэргийн замаар олж авсан хохирогчийн автомашины түлхүүр, бусад эд зүйлс гарч ирснийг цагдаагийн алба хаагчид нотлох баримтаар тогтоосон байна.