Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг тогтмол хийдэг билээ.

Тухайлбал дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл аюулгүй орчинтой дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хойд талын автобусны буудлын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ