Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Саммит компьютер технологи” ХХК  PC mall сүлжээ их дэлгүүрүүдээрээ дэлхийн брэндийн бүтээгдэхүүнүүдийг орон даяарх бүх салбаруудаараа борлуулдаг билээ.

Хэрэглэгчдийн тав тухтай байдал, үнийн уян хатан нөхцөл, сугалаат худалдаа тэмдэглэлт баяр ёслолуудаар хямдрал, урамшуулал гэх мэт олон төрлийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар байна.

                PC mall их дэлгүүр нь үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх, тав тухтай найрсаг үйлчилгээг бий болгох зорилгоор Монгол орон даяар 33 салбараар үйл ажиллагаагаа явуулж www.pc-mall.mn онлайн худалдаагаар дамжуулан байгаа газраасаа худалдан авалт хийх боломжийг бүрэн олгож байна.

                Худалдаа үйлчилгээний төв цэг байсаар ирсэн 3, 4-р хорооллын эцсийн Оргил худалдааны төвийн зүүн жигүүрт PC mall их дэлгүүр дахин нэг шинэ салбараа нээж үйл ажиллагаагаа эхлүүлснийг дуулгахад таатай байна. Энэхүү шинэ салбарт Apple, Dell, Samsung, Sharp, Haier, LG, Epson, Elko, Galanz зэрэг дэлхийн брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор борлуулж байгаа бөгөөд эрхэм хэрэглэгч та өөрт хэрэгцээтэй гэр ахуйн цахилгаан бараа, компьютер болон дагалдах хэрэгслүүд, принтер, камер зэрэг бүх төрлийн барааг хямд үнэ, бэлэг урамшуулал,  үйлдвэрийн баталгаат хугацаа дээрээс нь бүх бараагаа даатгалтайгаар худалдаж авахыг урьж байна.

Таны худалдан авалт хийсэн бүх барааг “PC service center” өөрсдийн засвар үйлчилгээний төвийн мэргэжлийн инженерүүд баталгаат хугацаанд нь засварлах бөгөөд санамсаргүй байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд даатгалын компаниас эрсдлийг бүрэн шийдвэрлэж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид анхааран ажиллаж байна.

                Эрхэм үйлчлүүлэгч та 3, 4-р хорооллын эцэст байрлах PC MALL –ийн шинэ салбараар ая тухтай үйлчлүүлэхийг урьж байна.

Дэлхийн брэндийг дэргэдээсээ. PC mall

Утас: 7014-3535, 9990-7204

www.facebook.com/pcmallofficial

www.twitter.com/pcmallofficial