Засгийн газрын өчигдөрийн /2020*05*20/ хуралдаанаар Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д байрлаж буй “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.