“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадам болон, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдааны тов гарчээ.

Нэрт найрагчийн нэрэмжит эдгээр арга хэмжээ нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох, мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд гол зорилго оршдог юм.

Дээрх гурван төрөлд оролцох уран бүтээлчид энэ сарын 18-20-ны хооронд [email protected] хаягаар болон 96658808, 99993758 дугаарын утсаар холбогдон биечлэн авчирч өгч болох ажээ.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж хоёрдугаар шатанд 15 шилдэг илтгэл, 15 шилдэг яруу найргийг шалгаруулан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарлах гэнэ.

Илтгэлийн хувьд Утга зохиол судлал, Сэтгүүл зүй, Шашин судлал, Улс төр судлал, Соёл судлал гэсэн бүтээлүүдийг хүлээж авах ба бүх төрөлд нь яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээлийн онцлогийг тусгасан байх шаардлагатай бол уран бичлэгийн уралдаанд О.Дашбалбар агсны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээх юм байна.

“Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 3-нд 10 цагт болно.

Наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулна. гэлээ.

Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

А.Байгалмаа