ЭМЯ-ас өдөр бүр 11:00 цагт шинэ коронавирусний талаарх цаг үеийн мэдээллийг өгсөөр байгаа.

Өнөөдрийн мэдээллээр хилийн чанадаас ирсэн Монгол улсын 176 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хязгаарлалтад шилжлээ.  Мөн 36 хүн гэрийн хязгаарлалтаас гарсан байна.

Тусгаарлах 20 байранд 1206 хүн тусгаарлагдаад байна. Үүнээс өнөөдөр ОХУ-аас ирсэн    340 хүнээс  40 гаруйг  нь ХӨСҮТ-д тусгаарласан байна.

Тусгаарлалтад байгаа иргэдээс 106 архаг хууч өвчтэй хүн байгаа бөгөөд тэдгээрт эмч, эмнэлгийн ажилчид тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа аж.