Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон ТВ шоунууд франчайзинг-р орж ирэн монгол үзэгчдийн нүдийг баясгаж байна.

Жишээ нь: Авьяаслаг Монголчууд, Яг түүн шиг, The Voice, Оддын академи зэрэг шоунууд нэгэнт танил болж, жил дараалан шинэчлэгдэн зохиогдож байгаа билээ. Гэвч эдгээр нэвтрүүлгүүд бүгд нэг зүйлээрээ хоорондоо төстэй. Энэ нь хэтэрхий дуу хөгжим тал руугаа байгаад оршино. Тэгвэл энэ удаад "Яг түүн шиг"-г оруулан ирж, амжилттайгаар зохион байгуулсан Боловсрол телевизийнхэн бурхны авралаар өөр төрлийн шоу зохион байгууллаа. Энэ бол "Бурхны авралаар чи ирлээ" нэртэй Австрали шоу нэвтрүүлгийг нутагшуулсан явдал юм.

"Бурхны авралаар чи ирлээ"-ийн дүрэм их энгийн. Нэвтрүүлгийн оролцогч нууцлаг хаалгыг татаж орсноор бүх юм эхэлнэ. Хаалганы цаана зэрлэгүүдийн арлаас авахуулаад хагалгааны өрөө гэх мэт төрөл бүрийн орчин байх боломжтой. Харин оролцогч эвгүй байдлаас, энгийнээр мултрах ёстой юм.

Шоуны хамгийн том онцлог нь тааварлашгүй байдал. Дууны шоу дээр дуулдаг, бүжиглэдэг, дуусдаг. Харин тус шоу дээр юу болох нь шоунд оролцогчтой шууд хамааралтай.

Жишээ нь та бүхэн аялагч, дуучин Ганхүү-г сансарын хувцастайгаар, жүжигчин Ганбааг зомбитой байлдаж байгаагаар төсөөлж байгаагүй л биздээ? Хэрвээ та олны танил алдартнуудыг хэрхэн төрөл бүрийн нөхцөл байдлаас өөрсдийн онцгой чадварыг ашиглан гарахыг үзмээр байвал энэ шоуг үзээрэй!. Бүтэн сайн бүрийн орой 20:45 минутаас гарч байгаа шүү. Хэрвээ үзэж амжихгүй, амжаагүй бол LookTV-д нэмэгдсэн гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.