Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Дарь Эх”-д баригдаж буй жүдо бөхийн клубийн барилгын үйл явцтай танилцлаа.

Монголдоо тэр дундаа гэр хороололд анхны “Жүдо бөх” клубийг үүсгэн байгуулагч, “Жүдо бөх сонирхогч, дэмжигчдийн клуб” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батбаатарын хэлснээр тус клуб нь зөвхөн жүдо бөхөөр хичээллэгсдийг хүлээн авахгүй.

Сагсан бөмбөг, ширээний теннис, дартс сонирхогчид ч энэхүү клубийг зорин ирэх боломжтойгоос гадна номын сангаар нь бүх насныхан үйлчлүүлж болох ажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин