Өнгөрсөн амралтын өдөр ХУД-ийн 4 хороо "Вива сити" хотхон дотор тоглож байсан 5 настай охины утсыг залилан авч зугтсан хэрэг гарсан байна. Тухайн этгээд нь хотхонд тоглож байсан хүүхдүүдтэй 20-30 орчим минут хамт тоглож, юм ярьж танилцжээ.

Ингээд 14:25 цагийн орчимд хүүхдүүдийг дугуйгаараа уралдаад түрүүлсэнд нь ундаа авч өгнө хэмээн худлаа хэлж сатааруулан холдсон хойно хохирогч болох 5 настай охинтой хоёулхнаа үлдснээр гарт нь байсан утсыг нь авч зугтсан байна. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Иймд эцэг эхчүүдийг хараа хяналтаа чангатгах, хүүхдүүддээ сонор сэрэмжтэй байх, танихгүй хүнтэй ярихгүй байхыг анхааруулж хэлэхийг уриалж байна.