УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Нямтайширын НОМТОЙБАЯРЫН гэм буруугийн шүүх хуралдаан яг одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна. 

Өмнө нь буюу тавдугаар сарын 28-нд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс түүнийг цагдах хорих шийдвэр гаргасан билээ. Дараа нь буюу гэм буруугийн шүүх хуралдааныг шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлуулсан ч Н.Номтойбаярт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй юм.