Урлагийн сургуулиа төгсөөд "Шинэ үе" продакшнаар овоглож явсан жүжигчин Батушка буюу Т.Баттулгагийг өдгөө "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин гэдгээр нь уншигч та бүхэн андахгүй танина.

Тэрбээр “Нарны жим”, “Гарал угсаа”, "Буруу эргэлт" кинонд дүр бүтээж байсан. Өөрийн бага насны дурсамжаа "Багадаа бол нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан. Би 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл VI бичил хороололд амьдарч байгаа. Бичил дотроо л нүүнэ үү гэхээс хол явж үзээгүй. Эндээсээ холдохгүй бололтой. Миний бага нас энд л өнгөрсөн. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай ангид хоёр гуравхан сахилгагүй хүүхэд байдаг байсан юм. Тэдний нэг нь би байсан даа. Багш нартаа ч их загнуулна" саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа ийн дурссан юм.

Өөрийн цахим хуудаснаа үе үехэн хөгжилтэй зургаа нийтэлдэг жүжигчин залуу энэ удаад "ганнам стайль"  хэмээн хоёр хөөрхөн хүүтэй авахуулсан зургийг найзууддаа дэлгэлээ.

Д.Ана