Дэлхий дахинаа тархаж буй цар тахал Коронавирусийн талаарх мэдээллийг ЭМЯ-наас өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Д.Нямхүү: Зургаадугаар сарын 18-ны өдөр улсын хэмжээнд 339 хүнд шинжилгээ хийснээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн Монгол, Орос, Беларусийн ачаа тээврийн гурван жолоочоос коронавирус илэрлээгурван хүнд коронавирус илэрлээ.. Жолооч нарыг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлж байна. Өнөөдөр таван оюутан эдгэрч эмнэлгээс гарч байна.

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 204 тохиолдол батлагдаж, 132 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Бид эерэг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулах болно.

Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 8,554,000 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 455,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 125,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа. ОХУ-д сүүлийн 24 цагт 7,790 шинэ өвчлөл бүртгэгдсэн. 182 хүн нас барсан дүнтэй байна. Манай улстай хил залгаа бүсүүдэд өвчлөл тогтвортой өссөөр байгаа. Манай улсын хувьд өчигдөр 297 хүн шинээр ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар нийт 1,719 хүн ажиглалтад байна. Өчигдөр үүргийн онгоцоор ирсэн иргэдээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг Цэргийн төв эмнэлэг, бусад хүмүүсийг буудлуудад байрлууллаа" гэлээ.