Сайн байцгаана уу? 21 нас хүүхэд төрүүлэхэд хэр нас вэ? Эрт ч юм шиг санагдаад гэр бүл найз нөхдөөсөө санаа зовоод байх юм.

Саяхан сургуулиа төгссөн болохоор гэр бүлийнхээ надад итгэж найдаж байсан итгэлийг нь уландаа гишгэчихсэн юм шиг санагдаад байна. Мөн хүүхдээ төрүүлсэний дараа ажлын байр олдохгүй бол яах уу гээд түмэн юм бодоод байх юм. Аав ээж маань намайг найз залуутай эсэхийг одоохондоо мэдэхгүй байгаа. Гэрийнхэн маань их түргэн ууртай гэх юм уу, их чанга улсууд байдаг юм.Жирэмсэн гэдгээ яаж бас хэзээ хэлвэл зүгээр вэ.

Найз залуу маань жирэмсэн болсныг маань мэдэж байгаа. Миний шийдвэрийг дагаад авхуулах юм уу төрүүлэхээ шийдье гэсэн.