Сайн байна уу? нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би одоо 28тай 1ой гарантай охинтой. Ээжээсээ 3лаа 2 эрэгтэй дүүтэй.

Учир юу вэ гэхээр манай нөхөр надаас хэдэн насаар ах хүн байдаг, ааш зангийн хувьд хурц цочир ааштай ер нь юм бүхнийг яг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг. Нэг уурлахаараа удмаар чинь ална хядна гээд л орилж чарлах юм. 2 дүүг маань үзэхгүй юм. 2 дүүг чинь ална гээд л хэцүү юм аа . Манай ихэнх хамаатнуудтай хэрэлдсэн манайхан ч одоо бараг бүгд дургүй болсон болохоор дунд нь би зовчих юмаа. Энд нөхөр танайхан тэглээ гээд л тэнд танай нөхөр гээд л бие биенээ үзэхгүй. Ээж маань өөд болсон, амьд сэрүүнд нь бас урдаас нь хэрэлдээд байдаг байсан. Одоо намайг эхийнхээ толгойг идсэн гээд л хэлэхгүй нэгээр хэлэх юм, би яах ёстой вэ. Төрөөд удаагүй байхад зодож хацар энтрээс хазаж зоддог байлаа. Өөрөө эцэггүй өссөн болохоор охиныгоо бас эцэггүй өсгөж болохгүй гэж бодон бүх үйлдлийг тэвчиж өдий хүрсэн.

Одоо ч тэвчсээр байна миний тэвчээр хаа хүрч дуусахыг би өөрөө ч мэдэхгүй юм. Нэг юм хэлэхээр хувьс гээд л уурлана. би бүр яахаа мэдэхээ байлаа. Сэтгэлээ онгойлгоод ярих хүнгүй учир энд бичиж сууна. Та бүхэн зөвлөөч