Сайн байцгаана уу. Нэг зүйлийн талаар та бүгдээс асуух гэсэн юмаа. Би нөхөртэйгөө гэрлээд 4 жил болж байна. Нэг хүүтэй. Саяхан нөхөртэйгөө эмнэлэгээр явж шинжилгээ өгсөн юмаа.

Гэтэл нөхрөөс маань трихомонад гэж бэлгийн замын халдварт өвчин илэрсэн. Тэр үед шууд л намайг хуурсан байна гэж бодоод 2,3 хоног уйлж, гуйж, уурлаж үнэнээ хэлээч гэсэн боловч би үнэхээр чамтай сууснаасаа хойш нэг ч удаа өөр хүнтэй ойртож байгаагүй, хуураагүй үнэн шүү л гээд байгаа. Ажлын хувьд 24 гараад 24 амардаг ажил хийдэг. 24 гарахдаа манай хамаатны ахтай 2лаа л ажил дээрээ хонодог юмаа.

Тэгээд энэ өвчин хаанаас яаж гарч ирсэн юм гэхээр яаж яваад авсанаа би өөрөө ч мэдэхгүй байна. Ажлынхаа суултуурнаас авсан байх, тиймэрхүү элдвийн өвчтэй байх магадлалтай 2,3 хүнтэй ажилладаг гэж хэлсэн. Уг нь ч тэр хэлээд байгаа 2,3 хүнийг нь би танина, тийм ч байх магадлалтай. Гэхдээ би өөрөө үнэхээр ахуйн замаар тэр өвчинг авсан гэж итгэж чадахгүй элдвийн юм бодоод шаналаад болдоггүй ээ. Энэ өвчин нь үнэхээр ахуйн замаар халдварладаг тохиолдол хэр их байдаг юм бол. Нөхөртөө 100 хувь итгэж чадахгүй байна. Цаашдаа яах ёстойн болоо. Энэ талаар зөвлөгөө өгөөч.