Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан батлагдсан хөтөлбөрийн дагуу 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хязаалан, эрлийз дунд нас, шүдлэн насны морьдын уралдаанаар эхлэх байсан ч хэд хоног үргэлжлэн орсон усан борооны улмаас уралдааны замд эвдэрэл үүсч, хальтиргаатай болсон тул өнөөдөр/2020.07.10/ ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч Т.Галбадрах, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар нар  уяачдын төлөөллийн хамтаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд, хурдан морины салбар хорооны удирдлага, гишүүдтэй уулзаж цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд уралдааныг зохион  зохион байгуулахгүй байж уралдаанч хүүхэд, уралдах морьдынхоо аюулгүй байдлыг хангах зүйтэй гэж үзээд уралдах байсан хязаалан, эрлийз дунд нас, шүдлэн насны морьдын уралдаан албан ёсоор хойшлуулахаар санал нэгдэж шийдвэрлэлээ. Хойшлогдсон эдгээр насны морьдын уралдааныг 7 дугаар сарын 13-ны өдөр нөхөн зохион байгуулахаар болжээ.
Харин маргааш /2020.07.11/-аас үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу азарга, их нас, эрлийз дээд насны морьдын уралдаан явагдана.
Долдугаар сарын 11-ний өдөр
•    Азарганы уралдаан  07.00-11.00 цаг хүртэл
•    Их насны морьдын уралдаан 12.00-15.00 цаг хүртэл
•    Эрлийз дээд насны морьдын уралдаан 16.00-19.00 цаг хүртэл
Долдугаар сарын 12-ний өдөр
•    Соёолон насны морьдын уралдаан  07.00-11.00 цаг хүртэл
•    Дааганы уралдаан 12.00-14.00 цаг хүртэл
•    Эрлийз бага насны морьдын уралдаан 15.00-16.30 цаг хүртэл
Долдугаар сарын 13-ний өдөр
•    Хязаалан насны морьдын уралдаан 
•    Эрлийз дунд насны морьдын уралдаан 
•    Шүдлэн насны морьдын уралдаан тус тус зохион байгуулагдахаар боллоо.
Иймд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон хурдан морины салбар хорооноос цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрийг нийт уяачид маань хүндэтгэж уралдаан наадамдаа оролцох, уралдаанч хүүхэд, хурдан морьдынхоо аюулгүй байдал, эрсдэлгүй байх нөхцөлийг онцгой анхаарч баяр наадамдаа оролцохыг морьтон Монголчууддаа уриалж байна.