Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 184 хурдан хүлэг бүртгүүлсэн.

Гарааны зурхайгаас хөдөлсөн хурдан буянаас Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Чинзоригийн хурдан хар үрээ Төрийн их баяр наадамд түрүүлсэн бол Булган аймгийн Гурванбулаг сумын Хишигжаргалын Аминхишигийн халзан үрээ аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболдын Хүннү халтар үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Сүрэнжавын Энхтөрийн хээр үрээ хурдлав. Харин айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн бор үрээ хурдаллаа.