Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 242 даага бүртгүүлсэн бөгөөд гарааны зурхай руу хөдөллөө.

Өмнөх жилийн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Г.Чинзоригийн халтар даага тод магнай, торгон жолоо өргүүлсэн. Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, уяач Р.Дуламсүрэнгийн халиун, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, уяач С.Батмөнхийн халтар даага тодорч байв. Харин айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал даага, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжавын хүрэн даага торгон жолоо өргүүлсэн юм.