“Сэрүүн  Хасын Нууц”  драмын жүжиг энэ сарын 7-нд нээлтээ хийнэ дахин тайзнаа үзэгчдийн хүсэлтээр амилуулж байгаа билээ. "Х ТҮЦ"-ийн уран бүтээлчид “Хориотой жүжиг”, “Аянгын бороо” гээд хийсэн бүтээсэн бүхэн нь бүгдийн нүдэн дээр ил тод байдаг.

Тус зохиолын зохиолч нь Чюн Яо бөгөөд бидний сайн мэдэх “Шинэ Саран Авхай”, “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо Шимшрэх сэтгэл” кинонуудын эзэн юм. Бүр “ Сэрүүн  Хасын Нууц” жүжгээр сэдэвлэн кино хийгдэж байхад Тайваны ард түмэн "ингэж төгсгөж болохгүй" хэмээн бослого гаргаж байсан гэдэг.

Ямартай  ч олон сенсааци дуулианыг дагуулсан уг жүжгийн шивэгчин бүсгүйн дүрийг өмнө нь жүжигчин Г.Нарансолонго бүтээж байсан билээ. Тэгвэл өдгөө түүний энэ дүрийг "Тагнуулч аав" кинонд тоглон олны танил болсон З.Номундарь тогложээ.

“Сэрүүн хасын нууц” жүжгийн шивэгчин бүсгүйн дүрд хувирч олныг биширүүлж байсан жүжигчин Г.Нарансолонго өдгөө нөхрийнхээ байгуулсан “Эмоци” продакшнд ажиллаж буй учраас ийн түүнийг гавьяат И.Одончимэгийн охин орлон тоглож байгаа гэнэ.

Д.Ана