Монгол Улсын чимээгүй тахал болоод буй ДОХ-ын хоёр шинэ тохилдол энэ оны зургадугаар сард бүртгэгджээ. Энэ нь 2020 оны шинээр бүртгэгдэж буй ес дэх тохиолдол.

Ингэснээр улсын хэмжээнд ДОХ туссан хүний тоо 295 болов.

Үндэсний статистикийн хорооны зургадугаар сарын мэдээгээр Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 боллоо хэмээж байсан ч энэ тийм хоёр сар хүрэхгүй хугацааны дараа дахин хоёроор нэмэгджээ. 

Харин 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын дөрвөн шинэ тохиолдол, 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын хёор тохиолдол тус тус илэрч байжээ. Үүнээс харахад сар бүр л шинэ тохиолдол нэмэгдэх болсон нь энэ аюулт өвчний эрсдэл өндөр байгааг дээрх статистик тоо харуулж байна.