ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.

21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол Австралиас ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулан шинжлэхээр ажиллаж байгаа.

"Эдгэрсэн хүнээс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна"

БНСУ эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрснийг мэдээлсэн. Гэсэн ч эмнэлгээс гэртээ гарчихсан байсан тэдгээр хүмүүс бусдад халдвар тараагаагүй хэмээн мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан.

Вирусийн эсрэг бие үүсдэг гэж би өмнө нь тайлбарлаж байсан. Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар сайн байна гэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна. Зарим өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг" гэдгийг тайлбарлав.