Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд хамрагдах, "Дарь-Эхийн гудамж"-ны автозамыг шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, хоолойг суурилуулж байна.

Үүнтэй холбогдуулан тус хэсгийн замыг даваа гаригаас буюу VII сарын 27-ны 22:00 цагаас VIII сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах аж.

Иймд тус жолооч нар, тээврийн хэрэгслийг уг замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав. Мөн тус замын дагуу орчинд амьдардаг иргэд доорх зурган дээрх гудамж дундуурх замыг сонгон хөдөлгөөнд оролцох аж.