Ийм нөхрийг яалтай вэ
2020/07/28
Сайн байна уу, Нөхөр бид 2 хэдэн насны зөрүүтэй л дээ. Анх 4н жилийн өмнө нөхөр юу юу ч үгүй айл айл хэсэж амьдардаг, тогтсон гэр оронгүй (хойд аавтайгаа таардаггүй), бас бус хүүхнүүдэд дурладаг ч орон байргүй, за тэгээд архи дарс болж өгвөл уучихдаг энэ тэрээс нь болоод тоодоггүй байсан юм билээ.
Уг нь бол нуруу туруутай, спортлог залуу. Даанч эм хошуутай шалчиганасан, хэрүүлч заргач гэгддэг нөхөр ккк. Гол асуудал юу гэхээр анх бид 2 учрахдаа чемодантай хувцастай л хүмүүс байсан. Би яахав тогтсон ажилтай, нийгэмд байр суурьтай нэгэн. Тэгээд ажлын газраасаа мөнгө зээлж машин аваад унаатай боллоо. Нөхөр машинаараа таксинд яваад, дараа нь би бас цалингийн зээл аваад 1 бизнес эхэлсэн нь одоо ч амжилттай яваа.
За тэгээд удалгүй би төрөөд хүүтэй болоод 6хан сартай байхад надад ажлын санал ирээд тэр байгууллагаас байрны урьдчилгаа надад өгөөд манайх гэдэг айл өөрийн гэсэн орон сууцтай болов оо.
Гэтэл нөхөр маань зав л гарвал худлаа үнэн ярьж, ууж идэж, гадуур зугаа цэнгэл тоглоом хөөцөлдөх нь ихдээд ёстой л нөгөө 5н төгрөг хараад жинхэнэ ааш нь илэрлээ дээ. Юм л бол би тоглох ёстой, ууж идэж явах ёстой гэж биеэ өмөөрч хэрэлдээд. Ар гэр эхнэр хүүхдэдээ зав гаргахгүй. Зүгээр 1 шөнө ирж унтдаг, өглөө босоод явдаг. Би та нарыг тэжээж байна гэж хэрэлддэг.
Аа бас өөрөөсөө эгч Солонгост байдаг хүүхэн рүү чат бичээд, утасны дугаараа өгөлцөөд, тэрнийг нь хэлэхээр би ямар уулзсан юмуу энэ тэр гэж хэрэлдээд... (Жирэмсэн байхад ч янз бүрийн хүүхнүүд рүү найзын хүсэлт явуулаад зураг хөргөн дээр нь зүрх дараад хэрүүл болдог байв.)
Үүнээс хойш би гэдэг хүн ам л нээвэл энэ хүнтэй маргачих гээд, даамжирвал хэрэлдээд байх боллоо. Нөгөө их хайр хүндлэл хаачсан юм бүү мэд. Одоо би яавал дээр вэ? Зөвлөөч та нар минь
Зочин · 2020/07/29
Өөрт чинь ийм нөхрийн хэрэг огт алга. Тэртээ тэргүй чи амьдралаа сайхан аваад сайхан амьдрах чадалтай хүн бна. Заавал нэг тэнэг нөхрийн царай харж нервтэж амьдрах хэрэггүй. Хөөгөөд явуулаач.
Zochin · 2020/07/29
NovShiig torhomd ni butsaa.jargal daahgui erchuud hay nasaaraa zovoh geegui bol tiim emesgii erchuud hezeech!!!!!!!zasrahgui.teenii ondor nuruu sportlog hereggui shuu.
зочин · 2020/07/29
Хүүхдээ бодоод эртхэн гадаадад гараад амьдар. Наад тэнэг чинь монголдоо тэнэгтээд л байж байг.
Bayraa Bojoo · 2020/07/28
Ulam dawarhaas ni omno sal
зочин · 2020/07/28
наадах чинь новш шүү
Зочин · 2020/07/28
salsan ni deer um bna oo
Зочин · 2020/07/28
Хүнээ сайн таньж байж гэр бүл болж бай л даа...
ахмад · 2020/07/28
Эртхэн сал, насаараа зовно шүү