Шадар сайд асан Ө.Энхтүвшиний санаачилгаар цар тахалтай тэмцэж буй төрийн албан хаагчдад зориулсан “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөр хэрэгжиж буй. Үүний хүрээнд батламж гардсан эхний ээлжийн иргэд “НОСК” ХК-тай гэрээ байгуулж, санал болгосон орон сууцуудаас нь сонголтоо хийсэн.

Тайлбар өгөхөд, “НОСК” ХК барилгын компаниудтай хамтран ажиллаж, нэр бүхий хэд хэдэн орон сууцыг худалдаж авсан юм. Харин батламж гардсан төрийн албан хаагчид тэдгээр орон сууцуудуудаас нь сонголт хийх журмаар энэхүү хөтөлбөр хэрэгжинэ. Энэ тухай бид “СУРВАЛЖИЛГА: “НОСК” ХК батламжаар молигоддог, гологдол орон сууцны ШАХААНЫ ЛАНГУУ болсон уу” контентоор бичиж байв.


Тэгвэл эхний ээлжийн төрийн албан хаагчдад санал болгосон орон сууцуудынх нь жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувь эзэмшдэг компанийн орон сууц багтаж байна.

Тодруулбал: “Камдер” ХХК компанийн барьсан “Оргил 22” нэртэй орон сууцын 3-5-р давхар болон 6-9-р давхрын нийт 38 байрыг “НОСК” ХК худалдаж авчээ. Харин үүнийгээ төрийн албан хаагчдад өмнөх өгүүлбэрт дурдсан давхар харгалзан нэг метр квадратыг нь 890.000 болон 1.990.000 төгрөгөөр санал болгосон юм.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС