ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 1-ний өдөр гурван лабораторид нийт 455 хүний сорьцод шинжилгээ хийхэд 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд Афганистанаас ирсэн цэргийн алба хаагчид" гэдгийг хэлэв.