Сайн байна уу, би одоо 28-тай8 нөхөртэйгээ суугаад 10 жил болж байгаа. Нэг хүүхэдтэй. Бид хоёр гадаадад, хүүхэд маань Монголд байдаг. Манай нөхөр эрүүлдээ юу ч дуугардаггүй даруухан залуу байдаг.

Согтчихоороо элдэв янзаар хараана, ер нь агсан, ганцхан над руу дайрч үгийн  муухайгаар хэлдэг. Энэ хорвоо дэлхий дээр надаас муу хүн байхгүй юм шиг л хэлдэг, архинд маш дуртай согтуу үед нь би дуугүй байхгүй бол бараг барьж авч зодно. Би бүр яах учраа олохгүй аягүү хэцүү байна. Салаад хүүхэд дээрээ очоод юу гэж хэлэх вэ гээд их боддог. Наана даруухан царайтай8 цаагуураа хүн хэмлээд байдаг хүмүүс байдаг ш дээ яг тийм хүн. Гэр орон мөнгө төгрөг хүүхэд гээд бүгдийг би зохицуулдаг. Би яавал дээр вэ