Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эх нялхсын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ард байрлах UBS телевизийн байр шатаж байна хэмээн 19 цагийн орчим мэдээлэл тарсан билээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтэсийн ажилчид ажиллан 20 цаг гэхэд галыг бүрэн унтраасан байна. Харин одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Галд өртсөн студи нь "Universe Best Songs" нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг бэлтгэдэг студи аж. Одоо нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид тус телевизийн ажилтнуудыг бүртгэн хэргийн газар үзлэг хийж эхэлжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав “Дуудлага өгснөөс хойш 10 минутын дараа гал унтраах ангийнхан ирсэн. Тун удахгүй эхний байдлаар галын шалтгааны талаар урьдчилан мэдээлнэ” гэж мэдэгдсэн талаар Д.Жаргалсүрэн мэдээллээ