МАН-ын гадаа оюутан залуус жагсч байна. Тэд "Бид архичин, тамхичин, хар тамхичин биш" гэсэн лоозон өргөсөн байгаа нь жагсаалын зорилгыг харуулж байна. 

Өнгөрсөн 7 хоногт МАН-ынхан Чингэсийн талбайд жагсахдаа өсвөр үеийн 40.9 хувь нь хар тамхинд умбалаа гэсэн лоозон барьсан байсан юм. Үүний хариуд олон түмэн бухимдлаа илэрхийлж МАН-ыг татан буугдах ёстой гэсэн шүүмжлэлийг өрнүүлж эхэлсэн бөгөөд оюутнуудын жагсаал үүний нэг хэсэг нь. Тэд МАН-ыг уучлалт гуйхыг шаардав.