АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан тушаал гаргаж, АН-ын гишүүн П.Галиндэв, Д.Сүндий, Н.Соёмбо нарыг АН-ын гишүүнчлэлээс хассан сахилгын шийтгэл гэгч шийдвэрийг хүчингүй болгожээ.

Өнөөдөр Нийслэлийн АН-ын байран дээр АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа нар уг шийдвэрийг эдгээр АН-ын гишүүд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.