Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Д.Халиунаа хэвлэлийн хурал зарлаж, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээх мэдээллийг хийж, олон нийтийг цочроосон.

Тухайн мэдээлэл цацагдсаны дараа хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээллийг хэрэгслүүд талцаж, хууль хяналтын байгууллагынхан иргэн Д.Халиунаагийн охин болон н.Сандагдоржийн гурван хүүхдийг төрийн асрамжид авсан билээ.

-ШҮҮХ Г. ЗАГДААГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ ХЭРГИЙГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ-

Харин хүчирхийлэгч нэр зүүсэн Г.Загдаа өнгөрөгч тавдугаар сарын 11-нд шууд лайвынхаа дундуур албадан баривчлагдаж, цагдан хорих 461-р хаалттай хорих ангид саатуулагдсан. Тэрбээр нийт 95 хоног саатуулагдсаны дараа буюу долдугаар сарын 16-ны өдөр суллагдсан.

Гэвч өдгөө түүний үйлдсэн гэх хүчин болон танхайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, прокурор руу шилжиж шалгагдаж байна гэх нэрийн дор багагүй хугацааг үдлээ. Уг асуудлаар түүний эхнэр Г.Амараа манай сайтад дараах тодруулгыг өгөв.

“Нөхөр маань гурван сар гаруй хугацаанд хоригдсон. Сүүлд зургаадугаар сарын 29-нд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал нь болсон. Шүүхээс “Маш олон зүйл нотлогдохгүй байна. Энэ хэргүүдээ нотол. Г.Загдаа хүчингийн хэргээр хоригдсон ч хүчиндүүлсэн гээд байгаа хоёр нийгмийн ажилтан болон бусад зүйлс баримтаар нотлогдохгүй байна” гэдэг шаардлагыг тавьсны дагуу өдгөө хэрэг прокурорт буцсан. Одоогийн байдлаар ямар ч цагдаа, прокуророос биднийг дуудаж мэдүүлэг аваагүй байна.

Ямар ч байсан хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээж байна. Бидний зүгээс хэвлэлийн хурал зохион байгуулсан Х.Оюунцэцэг, н.Хандсүрэн гэх хоёр эмэгтэйг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн ч, хэргийн процесс үргэлжилж байгаа учир хүлээж аваагүй. Мөн шалгалтаар Д.Халиунаас тэмбүү илэрсэн. Хэрэв нөхөр маань түүнийг хүчирхийлсэн бол мөн л тэмбүүгийн халдвар авах байсан. Гэвч шинжилгээгээр эрүүл гарсан. Мөн тэр утасны бичлэгийг шалгахад юу ч гараагүй. Бас бус олон зүйл дээр санал нийлэхгүй байгаа” гэсэн юм.

Г.ЗАГДААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд Г.Загдаа анх баривчлагдахад ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат хэвлэлд:

“Иргэн Г.Загдаад холбогдох зөрчлийн шинжтэй таван хэргийг шалгасан. Үүнд хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдын биед гэмтэл учруулсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлүүд багтаж буй. Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлсэн гэх гомдол ирсэн. Үүний дагуу хэрэг бүртгэл нээж, хуулийн дагуу хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд ил байгаа мэдээллээр, Г.Загдаа иргэн Х-г хүчирхийлсэн нь тогтоогдоно. Нотлох баримт байхгүй биш байгаа” гэх тодруулгыг өгч байв.

Тэгвэл дээрх нотлох баримтууд өнөөдөр хууль шүүхийн өмнө хүчин мөхөстөж, нотлогдоогүй гэх шалтгаанаар прокурорт буцав. Харин саяхныг болтол хүчирхийлэл үйлдэж, хүн зодсон “хүн биш, араатнаас дор адгийн амьтан” хэмээгдэж байсан Г.Загдаа суллагдаж, лайваа хийсээр буй.

-ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ Г.ЗАГДААГ ЮУНД СУЛЛАВ-

Түүнд холбогдох хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн прокурорын газарт шалгагдаж буй гэх бөгөөд хэргийн шалгалтын процесс хэрхэн үргэлжилж буй тухай Нийслэлийн прокурорын газраас тодруулахад:

үргэлжлэлийг эндээс