Синдерелла гоо сайхны эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Cinderella Beauty” реалити шоуг зохион байгуулжээ. Тус шоунд оролцохоор мянган мянган бүсгүйчүүд өөрсддөө тулгамдаж буй асуудлаа илгээж. Үүнээс 9 бүсгүйд амьдралд нь хэзээ ч мартагдахааргүй, насны гоёог урласныг цувралаар хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаад хоёр хүүхдийн ээж Н.Долгорсүрэн ажилдаа эргэн орохдоо өөртөө хэрхэн өөрчлөлт хийснийг хүргэж байна. Түүнд тус эмнэлгийн Арьс гоо заслын эмч П.Мөнхсувд Face filler буюу нүүрний дүүргэлт  эмчилгээг гардан хийсэн юм.

 

Дашрамд дуулгахад, Коллаген үүсгэгч сүүн тарилга Поли (L-лактик) нь биологийн шингээх чадвартай, хүний бие махбодид орсны дараа метаболизмаар бүрэн ялгардаг тул биед хортой гаж нөлөө үзүүлдэггүй. Орчин үед анагаах ухаанд эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, мэс заслын оёдол, эмийн зөөвөрлөгч, эд эсийн инженерийн материал, ясны цавуу, суулгац, эластомер тарилга зэрэгт өргөн ашиглаж байна. Поли L-лактик бол коллагены өдөөгч бөгөөд арьсны гүний бүтцийг сэргээж дүүргэж өгдөг байна.

Дүүргэлт нь хөгшрөлтийн үндсэн шалтгаан болох алдагдсан коллагены үйлдвэрлэлийг аажмаар сэргээж, арьсны дотоод бүтэц, хэмжээг сэргээхэд тусалдаг бөгөөд энэ нь хоёр жилээс илүү хугацаанд үр дүнгээ барина.

 


Хөгшрөх тусам таны биеийн коллагены үйлдвэрлэл буурдаг. Чухамдаа хүмүүс 18 наснаас хойш жилд ойролцоогоор 1% коллаген алддаг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нүүрний арьс төдийгүй үтрээний бүтцэд мөн нөлөөлдөг байна. Тэгвэл хамгийн орчин үеийн технологийн хувьсал болсон энэхүү филлер тарилгыг хүний биеийн нүүр, хөх, өгзөг, гуя ташаа, бэлэг эрхтэн, биеийн нүднээс бусад бүх хонхорхой хэсэгт дүүргэлт хэлбэрээр хийдэг.

Нүүрийг хэлбэрт оруулахын тулд:

- Бүх төрлийн сорвины хонхорхойд
- Духны нарийн, гүн үрчлээ
- Хөмсөг хоорондын үрчлээ
- Дээд, доод зовхины сулрал
- Нүдний 2 хажуугийн цацраг үрчлээ
- Хацрын гуу болон завжны унжилт
- Уруулын үрчлээ
- Хамар өндөрлөх
- Уруулыг хэлбэржүүлэх зэрэг хэсгүүдэд

Биед хийгдэх хэсгүүд:
- Хөх
- Өгзөг
- Гуя, ташаа
- Биеийн бүх төрлийн сорвины хонхорхойд филлер дүүргэлтийг хийдэг байна.