Сайн байцгаана уу? Бид шинэхэн хүнээ өлгийдөн аваад 1сар болж байна. Гэвч нөхөр маань өөр эмэгтэйтэй харьцаж эхлээд 2сар боллоо. Анх харьцаж эхлэж байхад нь л мэдээд жирэмсэн төрөх дөхсөн байсан болохоор шууд л сална гээд хэлэхэд хариу хэлэхгүй байсан ч ирэхээ боличихсон /манайд байдаг байсан/.

Нөгөө охин нь эхнэр хүүхэдтэйг нь мэддэг. 12р ангийн жоохон охин. Төрсний дараа намайг гэр лүүгээ авч явна гэхээр нь очоогүй байж байгаад 20хоноод гэрт нь ирсэн. Нөгөө охиных нь ээж аав нь бас мэдчихсэн над руу ярьсан . Танай нөхөртэй ингээд хайртай дуртай гээд яриад чатлаад байна гээд. Тэгээд манай ээж хадмууд гээд бид нар ярилцаад тэгсэн манай нөхөр дахиж харьцахгүй гэсэн. Гэтэл харьцаагаа одоо хүртэл таслахгүй бүүр хайртай дуртай гээд элдэв юм нөгөө охин нь фб-дэ хийгээд л ингээд яваад байх юм. Би яг яах ёстой вэ???

Яг нөхөртэйгөө ярилцах гэхээр ажилдаа өглөө яваад л орой ирдэг бас хадмууд нялх үрийнхээ хажууд ийм юм ярьмааргүй байх юм. Энэ охинтой яг харьцаж эхлэхээс өмнө бидний харилцаа элдэв янзын хэрүүл маргаан нтр байхгүй зүв зүгээр байсан. /Бүр бухимдаад энэ тэнд нь оруулаад биччихлээ ойлгож уншаад зөвлөөд өгөөрэй