Сүүлийн жилүүдэд улс төрчдийн хүүхдүүд УИХ болон НИТХ-ын сонгуульд өрсөлдөх нь элбэг болоод байгаа билээ. Өнгөрсөн сонгуулиар төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан, АПУ компаний үүсгэн байгуулагч  Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд ялагдсан.

Тэгвэл түүний дүү Б.Цэлмэг мөн адил улс төрд орж байгаа бололтой. Тодруулбал тэрээр Монгол Ардын Намд гишүүнээр элссэн байна.