Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайруулсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 09-р сарын 21-ний 14:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж, дайруулсан байдалтай байсан гэнэ. Охиныг  ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн  газар шалгаж байна.