Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд урлагийн тайзнаасаа холдож улс төрийн салбарт хүч үзсэн С.Жавхлан монгол түмэнтэйгээ ая дуугаараа дахин уулзахаар болжээ. 

Түүний тоглолтыг тэсэн ядан хүлээсэн хүн олон байсан биз. Тэгвэл энэ удаад Жавхлангийн дуунд дуртай түмний магнай тэнийх бололтой. Энэ удаад 30 мянга гаруй хүний багтаамжтай Төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олонтойгоо уулзах Жавхлан 2020 оны есдүгээр сарын 26-нд 19 цагаас ганцхан удаа тоглох тоглолтын тов гаргасан байна. 

Монголоороо байгаасай тоглолтын тасалбарын үнэ 20 000 төгрөг байх аж.