Цахим орчинд жолооч эмээгийн постоор олон хүний хайр хүндлэлийг хүлээгээд буй хүнийг Д.Халтархүү гэдэг аж. Энэ буурай  замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдад эерэг хандлага төрүүлж, замын түгжрэлд бухимдаж буй олон хүнээс хүндлэл хүртэж буй нэгэн юм. Халтархүү эмээ анх 18 настайдаа жолоочийн үнэмлэх гардан авч байжээ

Тэрбээр одоо 75 настай ч хотын замын хөдөлгөөнд түүртэлгүй жолоо мушгин явдаг аж. Анх тэрбээр УАЗ 51 маркийн машин барьж байгаад Газ-53, Зил 130 зэрэг ачааны том машинууд жолоодон тээвэрт явах болжээ. Түүний хань бие муу байхад нөхрөөрөө машинаа засуулчаад өөрөө чиргүүлтэй тэргээ барин тээвэрт явдаг байсан дурсамжаа хуваалцсан юм. Жолооч эмээгийн хувьд хамгийн тулхтай унааг ГАЗ 53, Зил 130 хэмээн ярьсан.

Зах зээлийн нийгэмд шилжээд хамгийн анх авсан суудлын тэрэг нь Соната-1 маркийн машин аж. Үүнээс хойш төрөл бүрийн машин болох Хонда Сивик, Сузуки, Мазда, Клуггер, Тоёота Лексус 570, Хаммер зэрэг машин ч барьж байснаа хуучилжээ.

Энэ бүх ярианыхаа эцэст тэрбээр нийт жолооч нараа замын хөдөлгөөндөө зөв боловсон оролцож, бие биедээ хүндэтгэлтэй харьцаж байгаарай гэдгийг захисан юм.