Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Б.ЦОГТБААТАРААС ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг тодрууллаа.

 

-Энэ амралтын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?

 

-Энэ сарын 3 буюу бямба гарагт нутгийн зүүн хагаст, энэ сарын 4-нд зүүн аймгийн нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Говь талын нутгаар салхи секундэд 16-18 м/с хүртэл сэрүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд цаг агаар хүйтрэх төлөв ажиглагдсан.

 

-Шинэ сар эхэлж байна. Цаашид нийт нутгаар цаг агаарын байдал ямар байх талаар мэдээлэл өгнө үү?

 

-Аравдугаар сарын эхний хэд хоногт ихэнх нутгаар хүйтэн байна. Харин энэ сарын 6-наас нийт нутгаар бага зэрэгдулаарна. Түүнчлэн энэ сард хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн төгсгөл болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын хэм өмнөх үеэсээ хүйтэрч цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулъя. 

 

 

Г.Сүрэн